Жуулчдын анхаарал татдаг монгол орны үзэсгэлэнт газрууд
1.Хөвсгөл нуур
Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзлэхүүн 381 км3 бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг билээ.
2.Алтай Таван богд уул, Потанины мөсөн гол, Цагаан гол
Алтай Таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүтдэг юм. Мөсөн голоос эх авсан Цагаан гол зэрэг нийлээд жуулчдын сонирхлыг татдаг газар. Мөсөн гол нь 30 км урт, 300-500 м өргөн, 50-200 м гүн ангалуудтай. Байгалийн өвөрмөц тогтоцтой газар.
3.Ээж хайрхан
Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Захуй зарманы говьд байдаг. Уулын хажууд тогтсон тогооны ус хальж, доод талын тогоо руу урсана. Цөлийн нар салхи энэ уулын хажуу хормойн чулууг элдэв дүрстэй болгон элээж, нүх сүв гаргасан нь уран хүн хийсэн гэлтэй байдаг. Уулын баруун хэсэгт чулуулгын лав судал дагаж цувран тогтсон 9 тогоо нь ногоон хүрээтэй бөгөөд эхний тогоо дүүрээд усаа 40-50 см жижиг хүрхрээ үүсгэн нөгөөдөө юүлдэг онцлогтой.
4.Тэрхийн цагаан нуур, Хорго
Хоргийн тогоо нь Архангай аймгийн Тариат сумын нутагт оршидог. Гарал үүслийн хувьд девоны үеийн боржин чулуу, дөрөвдөгч галавын галт уулын чулуулгаас тогтоно. Унтарсан галт уулын гүнзгийн өрх, хүрмэн хад, цохио, ангал, агуй хоргодох газар ихтэй тул Хорго гэж нэрийджээ. Амсар нь 300-400 м, гүн нь 70-80 м, гадны талын налуу нь 35-40 хэм, тогооны дотор налуу нь 45-50 хэм.
Тэрхийн цагаан нуур нь далайн төвшнөөс дээш 2060 м өндөрт байдаг. Энэ нуурт 10 гол цутгадаг, цэвэр устай, урт нь 16 км, өргөн нь 5-6 км, гүн нь 6-20 м. Цорын ганц гол эх аван урсдаг бөгөөд энэ нь Суман гол юм. Энэхүү нуур голдоо жижиг аралтай ажээ.
5.Увс нуур, Их нууруудын хотгор
Увс нуур нь далайн төвшнөөс дээш 753 м өндөрт орших, 3350 ам дөрвөлжин километр нутагтай Монгол Улсын хамгийн том нуур юм. Увс нуур нь олон сая жилийн өмнөх аварга том тэнгисийн үлдэгдэл бөгөөд давсархаг, гүехэн устай. Увс нуур нь Их нууруудын хотгорын хойд хагаст оршидог. Увс нууранд Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Сагил, Боршоо, Хөндлөн, Торхилог зэрэг том, жижиг 38 гол, горхи цутгадаг. Хан хөхийн нуруу нь Их нууруудын хотгор руу түрэн орж, Увс болон Хяргас нууруудын хотгоыг зааглана. Увс нуурын орчимд байгалийн бүх бүслүүр нэг дор байдаг учир ЮНЕСКО-гийн байгалын өвд орсон.
6.Байгалийн түүхийн музейд орших махан идэшт Тарбозаврын бүтэн араг яс
Энэ нь 1981 онд Баянхонгор аймгийн Баянговь сумын Бүгийн цавийн хоолойноос олдсон махан идэшт Тарбозаврын чулуужсан бүтэн араг яс юм. Дэлхийд динозаврын араг яс бүтнээрээ олдох нь ховор бөгөөд Азидаа эхний гуравт орох байгалын үнэт олдвор билээ.
7.Гурван цэнхэрийн агуйн хадны сүг зураг
Ховд аймгийн Манхан сумын нутаг Монгол улсын нутгаас палеолитийн үеийн урлагийн бүтээл болох зосон зураг энэ агуйгаас олдсон бөгөд энэ нь Монголд төдийгүй Төв Азийн Хүй нэгдлийн урлагийн голомтод зүй ёсоор тооцогддог. Агуйн ханад ан амьтан мод зэргийг дүрслэхдээ нэг хэсийг улаан хүрэндүү, нөгөө хэсгийг арай цайвар ягаан өнгөтэй улаан зосоор зуржээ. Заан, хирс, анааш зэрэг амьтдыг дүрсэлсэн байдаг бөгөөд зарим амьтдыг чухам ямар амьтан болохыг одоогоор тогтоогоогүй байна. Агуйн хананы өндөр 2.5 м ажээ.
8.Женко Турын 13 дугаар зуун, Алтан ташуур цогцолбор
Төв аймгийн Эрдэнэ сумд орших Алтан ташуур цогцолбор. Гурван мэргидэд эхнэр, хүүхдээ алдсан Тэмүүжин тэднийг дайлахаар явах замдаа Цонжин болдог буюу одоогийн Алтан ташуур цогцолбор баригдсан газраас нэгэн ташуур олсон гэдэг. Энд Чингис хааны 40 м өндөр хөшөө баригдсан нь хамгийн том Чингис хааны морьт хөшөө байрладаг. 13 дугаар зуун цогцолбор нь Улаанбаатар хотоос зүүн тийш 96 км-т оршдог.
Comments
Post a Comment