ХАДНЫ СҮГ ЗУРАГ
Их Сэврэйн уулын өвөр бэл дэхь “Сэврэй хадны сүг зураг” нь “Монгол нутаг дахь түүх соёлын дурсгал”-ийн бүртгэлд албан ёсоор бүртгэгдсэн бөгөөд энэ нь эртний хүн
төрөлхтөний 3000-8000 жилийн өмнө урлан бүтээсэн томоохон дурсгалууд билээ. Тэдгээрээс нутгийнхан “Гурван баатар” хэмээн нэрлэсэн зураг, тэмээн сүргийг морьтой хүн хөөн харваж байгаа зураг, “Салхитын буудал”–ын морин тэрэг, ахуйн амьдралын зургууд нь нэн ховор уран сайхан дүрслэлтэй зургууд юм. Тус газраас эртний хүмүүсийн амьдарч ирсэн олон дурсгалт зүйлсүүд олдсоор байна.

Comments
Post a Comment