"МОНГОЛ" ГЭЖ ЯМАР УТГАТАЙ ВЭ?
"МОНГОЛ" ГЭЖ ЯМАР УТГАТАЙ ВЭ?
Монголын нэрт эрдэмтэн, зохиолч, мэргэн гүүш , төрийн шагналт, шинжлэх ухааны доктор Шанжмятавын Гаадамба (1924-1993) "Монголын нууц товчооны" 750 жилийн ойд зориулж бүтээсэн нэгэн гайхалтай ном байдаг. "Монголын нууц товчооны худам бичгийн сийрүүлэг эх, тайлбар" нэртэй энэхүү бүтээл нь Нууц товчооны уг эхийг анх ямар үсэг бичгээр туурвисан бэ гэдэг асуудалд хариулт өгсөн юм. Уг номын оршилд Ш.Гаадамба гуайн бичсэн нь:
...."Энэ ойд зориулан уншигч олондоо толилуулах гэж байгаа энэ ном бол Монголын нууц товчооны худам монгол бичгийн эхийг сэргээн босгохыг оролдсон анхны туршиц болно. Энэ ажлыг зориглон оролдсон учир бол Монголын нууц товчооны урьд эрдэмтдийн сэргээсэн олон эх болбол МНТ-ы хятад үсгийн галигийг уг дурсгалт бичгийг зохиогдсоноос хойш зуугаас зуун тавиад жилийн дараа түүний анх бичигдсэн худам монгол бичгийн эхээс нь шууд буулгасан биш, харин түүнийг XIV зууны II хагасын монгол хэлний дуудлагаар буулгаж тэмдэглэсэн байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн юм. Чухам энэ учраас "... нууц товчооны" хятад үсгийн галигийг яаж ч нарийвчлан судлаад түүний анхны худам монгол бичгийн эхийг бүрэн зөв сэргээх боломжгүй шиг санагдана. Энэ зохиолын анх бичигдсэн худам монгол бичгийн эхийг энэ хир сэргээн босгож чадаагүй учраас эл дурсгалт бичгийг утга зохиолын үүднээс нарийвчлан судлах боломж бүрдээгүй байна гэж бид үзэж байна"...
...."Худам монгол бичгийн бичлэг нь хуучин (сонгодог) монгол бичгээс дараах хэдэн зүйлсээр ялгаатай гэж үзэв.
Нэгд. Худам монгол бичгийг монгол хэлэнд урт эгшиг үүсээгүй байсан эрт үед авч хэрэглэсэн учир хожмын хуучин монгол бичигт урт эгшгийг хоёр эгшиг үсэг хоёрлон бичих арга журам худам монгол бичигт байгаагүй гэдгийг үндэс болгов.
Хоёрт. Худам монгол бичгийг монгол хэлний үгэнд орсон эгшиг авиа уруулын талаар зохицдог ёс гарахаас өмнө авч хэрэглэсэн учир энэ талаар хуучин (сонгодог) монгол бичигт байдгаас өөрөөр зарим үгийг бичиж байсан гэдгийг үндэс болгов.
Гуравт. Худам монгол бичигт үйл үгийг эр эм хүйс ялган бичдэг ёс арилаагүй байсан гэдэг журмыг үндэс болгов.
Дөрөвт. Худам монгол бичигт нэр үг (заримдаа үйл үг ч) хүртээл нэртэйгээ ганц ба олон тоогоор зохицдог ёс арилаагүй байсан зэрэг хэд хэдэн ялгааг гарган бичиж байсан гэдэг зарчмыг баримтлан энэ эхийг сэргээхийг чармайсан болно"...

..."Энэ бүхний улмаас бид уг эхийн дотор хятад үсгийн галиг ба хятад хадмал болон товч (ерөнхий) орчуулгаас өөрөөр сэргээсэн өөрөөр ойлгож тайлбарласан 700 орчим үг хэллэгийн доор дараалалт тоон зүүлт хийж хойно нь хавсаргасныг нягтлан болгоож ийнхүү өөрчлөн сэргээсний зөв бурууг тунгаан шүүнэ үү".... гэжээ.
Ш.Гаадамба 1992 онд уг бүтээлээрээ хэл бичгийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан юм.
Comments
Post a Comment