АМЬТАН
Хонгорын элсний орчинд говийн ховор шувууд болох Монголын “Улаан ном”-д бүртгэгдсэн хулан жороо харьцангуй элбэг, хонин тоодог, жороо тоодог, цөлийн
зэржигэнэ цөөнгүй тааралдана. Хонгорын элсний урдуур орших Хатан Сэврэй уул нь Монголын болон дэлхийн “Улаан ном”-д бүртгэгдсэн цоохор ирвэсийн өлгий нутаг бөгөөд Монголын “Улаан ном”-д бүртгэгдсэн ховор шувуу алтайн хойлог ч мөн энд амьдардаг. Хатан Сэврэй уултай залган үргэлжлэх Зөөлөнгийн уул, Хонгорын элсний араар орших Баян бор нурууны уулс нь говийн томоохон хөхтөн амьтан аргаль, янгирийн ихээхэн нөөц бүхий нутаг билээ. Эдгээр уулсын хөндий, бэл талаар цагаан зээр, хар сүүлт зээрийн сүрэг харьцангуй элбэг.

Comments
Post a Comment