Posts

Showing posts from March, 2018

Монголын тухай 18 сонирхолтой баримт

"Монголын тухай сонирхолтой баримт" 1.Газар нутгийн хэмжээгээр Азийн зургаа,дэлхийн 18 дахь том тусгаар улс. Далайд гарцгүй хоѐр дахь том улс. 2. Тусгаар орнуудаас нэг хүнд ногддог нутаг дэвсгэрийн хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг. 3.   Улаанбаатар хот дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Жилийн дундаж хэм нь цельсийн -1.3. 4.   Монгол нутгийн тэнгэр жилийн дунджаар 257 хоног нь цэлмэг байдаг. 5.   Монголын говь дэлхийн тав дахь, Азийн хамгийн том цөл. 6.   Монголын цэнгэг усны 70 хувийг эзэлдэг Хөвсгөл нуур дэлхийн цэнгэг усны 0.4 хувийгбүрдүүлдэг. Хөвсгөл нуур усны хэмжээгээрээ Азийн хоѐр дахь том цэнгэг уст нуур.

"МОНГОЛ" ГЭЖ ЯМАР УТГАТАЙ ВЭ?

Image
    "МОНГОЛ" ГЭЖ ЯМАР УТГАТАЙ ВЭ? Монголын нэрт эрдэмтэн, зохиолч, мэргэн гүүш , төрийн шагналт, шинжлэх ухааны доктор Шанжмятавын Гаадамба (1924-1993) "Монголын нууц товчооны" 750 жилийн ойд зориулж бүтээсэн нэгэн гайхалтай ном байдаг. "Монголын нууц товчооны худам бичгийн сийрүүлэг эх, тайлбар" нэртэй энэхүү бүтээл нь Нууц товчооны уг эхийг анх ямар үсэг бичгээр туурвисан бэ гэдэг асуудалд хариулт өгсөн юм. Уг номын оршилд Ш.Гаадамба гуайн бичсэн нь:

Жуулчдын анхаарал татдаг монгол орны үзэсгэлэнт газрууд

Image
                                                               1.Хөвсгөл нуур Манай улсын хамгийн гүн, цэнгэг уст нуур. Нийт усны эзлэхүүн 381 км3 бөгөөд дэлхийн нийт цэнгэг усны 0.4 хувь болно. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгадаг билээ.                              2.Алтай Таван богд уул, Потанины мөсөн гол, Цагаан гол Алтай Таван богд уул нь Баян-Өлгий аймгийн Улаан хус сумын нутагт байрладаг ба түүний биологийн тогтоц төрөл зүйл нь Монголд байхгүй өвөрмөц. Энэ нь таван ноён оргилоос бүтдэг юм. Мөсөн голоос эх авсан Цагаан гол зэрэг нийлээд жуулчдын сонирхлыг татдаг газар. Мөсөн гол нь 30 км урт, 300-500 м өргөн, 50-200 м гүн ангалуудтай. Байгалийн өвөрмөц тогтоцтой газар. ...